- On September 28, 2015
- In Зөвлөгөө мэдээлэл
- Tags:
Майхантай аялал бол тансаглал
Майхантай аялал гэх үгсийг сонсоод хүмүүс юуны түрүүнд майхан, аяны хөнжил, ил гал, 10 кг бүхий үүргэвч, лаазалсан мах, шумуул үргээх бодис мөн утааны үнэр шингэсэн хувцас төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үед буюу энэ 2017 онд майхантай аялал хийхийн тулд тав тухтай байдлаа алдах шаардлагагүй болсон.
Ийм ч зорилгоор хүмүүс глэмпинг буюу англиар “glamorous camping” (тансаг зэрэглэлийн байгалийн аялал) гэх ойлголтыг бодож олжээ. Глэмпинг аялал танд аяны хөнжлийн оронд торгомсог цагаан хэрэглэлтэй ор, лаазалсан махны оронд грилльдсэн яргай загас ба оргилуун дарс санал болгоно. Мөн wi-fi, халуун устай шүршүүр, зурагт, тансаг зэрэглэлийн майхан доторх номын сан гэх зэрэг нь глэмпингийн хувьд байдаг л зүйлс юм.
1920-иод онд чинээлэг амьдралтай англи ба америкчуудад зориулан баригдаж байсан Африк тив дахь сафари баазууд глэмпингийн анхны хувилбарт тооцогддог билээ. Тэдгээр хүмүүс зэрлэг онгон байгальд аялах хүсэлтэй болов ч тав тухаа алдахад бэлэн биш байсан учир ийнхүү тансаг зэрэглэлийн байгалийн аялал үүссэн байдаг.
Харин 2017 онд глэмпинг аяллын эрэлтийг ихэсгэсэн хүмүүс бол Их Британичууд юм. Их Британи улс Европын холбооноос гарсан “Brexit” гэх үйл явдлын дараа тус улсын эдийн засгийн асуудлууд нэмэгдэж, мөн ард иргэд дунд терроризмын айдас үүссэнтэй холбогдуулан глэмпинг аялал өндөр эрэлттэй болсон. Иргэд гадаад улс руу гэр бүлээрээ аялахын оронд Сомерсет ба Дорсет улсуудын хөдөө нутгаар амрахыг илүүд үздэг болжээ.
Энэхүү чиг хандлага нь мөн Европод ч бас дэлгэрч байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Европод 1,200 гаруй тансаг зэрэглэлийн бааз нээгдсэн бөгөөд Google-ээс энэ сэдвийг сонирхсон хайлт 700%-иар ихэсжээ.
Эх сурвалж: Buro247